Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дөрөвдүгээр хуралдаан боллоо

2017-04-28

       Хуралдаанаар төрийн дээд шагналаар шагнуулахаар тодорхойлох, ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх, төсөл арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах, аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийн зургийг батлах талаар УИХ-ын тогтоолын төсөлд хүргүүлсэн саналын талаар тус тус хэлэлцлээ. Хуралдаанд дүүргийн Засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсээс төрийн дээд одон медалиар шагнуулахаар өргөн мэдүүлсэн иргэдийн материалын танилцуулга, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг 2017 оны 8-р сард тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой зөвшөөрөл авах тухай танилцуулга, ЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтсээс 2017 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, төсөл арга хэмжээний зарим ажилд өөрчлөлт оруулах тухай танилцуулгыг хийсэн юм.
     Налайх дүүрэг УИХ-ын 1996 оны 24-р тогтоолоор батлагдсан хилийн цэсийг баримтлан, заагдсан нутаг дэвсгэрт хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Гэвч хороодын хил залгаа дүүрэг, сумдын хилийн цэсийн байршлыг тодорхой болгоогүйн улмаас дүүргийн нутаг дэвсгэрт хил залгаа орших Баянзүрх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн сумдад давхар газар олгогосонтой холбоотой иргэд, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрх зөрчигдөж байна. Иймд Налайх дүүргийн ИТХ-аас дүүргийн хилийн цэсийн маргаан, давхардлын мэдээллийг үндэслэн УИХ-ын тогтоолын төсөлд оруулах саналыг Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунд хүргүүлсэн.
     Мөн Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр буюу горхи тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад дүүргээс зам харилцаа, цахилгаан хангамж, хог тээвэр, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол гэх мэт төрийн үйлчилгээг үзүүлдэг боловч татвар, төлбөр хураамж нь дүүргийн төсөвд төвлөрдөггүйгээс гадна иргэд газар өмчлөх эрх, мал бүхий иргэдийн бэлчээр ашиглах эрх зөрчигддөг зэрэг олон хүндрэлтэй асуудал гарч байгаа тул горхи тэрэлжийн цогцолбор газрыг чөлөөлж, дүүргийн хэрэгцээнд шилжүүлэх саналыг уламжлах талаар хэлэлцэн, нийслэлийн газрын албанд хүргүүлэхээр боллоо.

        НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3928
2725 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%