2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн аймгийн ГХУСАЗСЗ-ийн хуралдаанаар 2017 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 2 бүлэг, 32 зүйлээр баталж, Иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд зохион байгуулалтын ажлаа чиглүүлэн сургалт, сурталчилгааны ажиллаа түлхүү хэрэгжүүлж байна.
Çîõèöóóëàõ çºâëºëèéí õóðëûã эхний улиралд 1 óäàà õèéæ, 3 óäàà çºâëºãººí çîõèîí áàéãóóëæ îðîí íóòãèéí õýìæýýíèé òóëãàìäñàí àñóóäàë á¿ðèéã àâ÷ õýëýëöýв. Хурал, зөвлөгөөнөөс òóõàé á¿ð øèéäâýð ãàðãàí, öààøèä àâàõ àðãà õýìæýýã òºëºâëºí, õýðýãæ¿¿ëýõ çîõèîí áàéãóóëòûí àðãà õýìæýý àâ÷ àæèëëàñíû ¿ð ä¿íä òîäîðõîé àõèö ãàðëàà.
1. Бодлого зохицуулалтын талаар:
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1,1 дэх заалтыг хэрэгжүүлэх, Цагдаагийн газрын санаачилгаар иргэн бүрийн хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засаг, улс төр, эрх зүй, ёс суртахуун, хүмүүжлийн шинж чанартай “Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.
Аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 дугаартай захирамжаар “Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсгийн боловсруулсан 27 зүйлтэй төлөвлөгөөг аймгийн Засаг даргын зөвлөлийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэж баталсан.
Арга хэмжээний хүрээнд хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэхийн ач холбогдол, хэрэгцээ, шаардлагыг иргэд, олон нийтэд таниулах, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотой сургалтын олон талт арга, хэлбэрийг ашиглан хууль тогтоомжуудыг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд иргэдийг оролцоог нэмэгдүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцсан сум, баг, төрийн байгууллага, хувийн хэвшлийг шалгаруулах юм.
“Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээний хүрээнд олон нийтэд холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэхийн ач холбогдол, хэрэгцээ, шаардлагыг ойлгуулах, төрийн албан хаагчдын ёс зүй, ур чадвар, хариуцлагыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг тогтоож, арилгах зорилго тавьж байна.
ГХУСАЗСЗ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.2 дахь заалтыг хэрэгжүүлэх, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт, цагдаагийн байгууллага иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, энэ үйл ажиллагаанд Баян-Өлгий аймгийн төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой бүртгэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах зорилгоор аймгийн дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 тоот тогтоолоор батлуулав.
Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 13:00 цагт Алтанцөгц сумын “Соёл гэгээрлийн төв”-д “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт хамтарсан зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Уг зөвлөгөөнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ-ын ХЭЗХэлтэс, Цагдаагийн газар, Алтанцөгц, Баяннуур, Бугат сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга тус сумдын ИТХ-ын Төлөөлөгчид, бүх багийн засаг дарга нар болон ард иргэдийн төлөөлөл оролцлоо.
Мөн малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хилийн тухай хуулийг хилийн застав, харуулын бие бүрэлдэхүүнд хүргэх, орон нутгийн ард иргэд, ХХТХГ-дэд сурталчилах зорилгоор Хилийн 0285-р ангийн төвөөс бүлэг томилон үүрэг гүйцэтгүүлж, нийт 14 цагийн сургалт зохион байгуулан орон нутгийн ард иргэд, ХХТХГ болох 42 өрхийн 64 хүнд монгол, казак хэлээр холбогдох заалт нэг бүрээр нь хүргэж сурталчлав.
Хуулийг сурталчлах үеэр Хилийн нийт застав, шалган нэвтрүүлэх боомтод “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж, 32 малчид, ард иргэдтэй гурвалсан гэрээг шинээр байгуулсан.
ГХУСАЗСЗ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.3 дахь заалт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журмын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, журмын төслийг бэлэн болгов.
Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 283 иргэн, аж ахуй нэгж байдаг бөгөөд үүний 246 дэлгүүр, 37 үйлчилгээ үзүүлэх бар, ресторан, зоогийн газар байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас болох http://bayan-olgii.khural.mn болон мэдээллийн самбарт 2017 оны 03 дүгээр сарын 17 өдрөөс 2017 оны 4 дүгээр сар 17 ны өдөр хүртэл 30 хоног байршуулан санал авах ажиллагаа явуулж аймгийн нийт 12 суманд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн аж ахуйн нэгжүүдэд тус журмын талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд одоо аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулахаар төлөвлөж байна.
ГХУСАЗСЗ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.5 дахь заалтыг хэрэгжүүлэх, хил орчмын сум, багуудын ард иргэдэд хууль сурталчлах, хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил, малын хулгайгаас сэргийлэх хамтарсан ухуулга сурталчилгааны ажлын хэсгийг ажиллуулах чиглэлээр хил орчмын сумдад амьдардаг ард иргэдэд Хилийн тухай хууль сурталчлах, малаа эзэн хариулгатай байлгаж, хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулах зорилгоор 18 хүний бүрэлдэхүүнтэй бүлгийг нийт хилийн застав, харуул, Улаанхус, Цэнгэл, Ногооннуур, Бөхмөрөн сум, Хөх хөтөл багт 2017 оны 04 дүгээр сарын 06-аас 04 дүгээр сарын 13-ны хооронд томилуулж үүрэг гүйцэтгүүлэв.
ГХУСАЗСЗ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.6 дахь заалтыг хэрэгжүүлэх, аймгийн нутаг дэвсгэрт гарч байгаа малын хулгайн зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, малын хулгайн гэмт хэргийг цаг алдалгүй илрүүлэн шийдвэрлэхэд хууль хяналтын байгууллага, сумын удирдлагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагт Хилийн 3 дугаар застав /Улаанбайшинт/-т “Малын хулгайгүй Баян-Өлгий” сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Уг зөвлөгөөнд Хилийн 0285, 0165 дугаар ангиуд, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХэлтэс, Прокурорын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Хилийн 0285 дугаар ангийн заставын дарга нар болон Ногооннуур, Улаанхус сумын ИТХ-ын дарга, Засаг дарга тус сумдын бүх багийн засаг дарга нар, хилийн зурваст нутаглаж байгаа ард иргэдийн төлөөлөл оролцлоо.
Зөвлөгөөнд оролцогчид сумынхаа нутаг дэвсгэрт гарч байгаа малын хулгайн зөрчлийг таслан зогсоох, малын хулгайн гэмт хэргийг цаг алдалгүй илрүүлэн шийдвэрлэхэд хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах талаар харилцан санал солилцож, гаргасан саналын дагуу санамж бичиг боловсруулж баталгаажууллаа.
Монгол Улсад ГХУСАЗЗ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.2 дахь заалтыг хэрэгжүүлэх, аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.8 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Баян-Өлгий аймагт хөрш зэргэлдээ орших Увс аймгийн Ховд сумаас бог малын мялзан төст өвчний тохиолдол бүртгэгдэж ямаа устгасан талаарх мэдээллийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн МХГ, ХХААХҮГ, ОБГ, Цагдаагийн газарын бүрэлдэхүүнтэй 4 хоногийн томилолтоор Алтанцөгц, Баяннуур, Ногооннуур сумдад ажиллаж мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан. Сумдын Мал эмнэлэг үржлийн тасаг, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нарт тодорхой үүрэг даалгавар өгөгдөж гоц халдварт өвчний талаар сэрэмжлүүлэг хүргүүлсэн. Мэдээлэл солилцох талаар манай аймгийн холбогдох албан байгууллагууд Увс аймгийн Ховд сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчтай тогтмол хаирлцаатай ажиллаж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар баталсан хөдөлгөөнт болон байнгын эргүүл постыг ажиллуулан хяналтыг хүчтэй болгож урьдчилан сэргийлэх хяналт жилийн турш хийгдэнэ.
Монгол Улсад ГХУСАЗЗ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.3 дахь заалтыг хэрэгжүүлэх, аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.9 дэх заалтыг хэрэгжүүлэх, төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж ойн төлөв байдалтай танилцах, Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай, Амьтны тухай, Байгалийн ургамлын тухай, БОНБҮ-ний тухай, Хог хаягдлын тухай, Усны тухай хуулиуд, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлан гаргасан журам, дүрэм, стандартын мөрдөлтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах, зөрчлийг бууруулах, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт болон иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор аймгийн ИТХ-ын Байгаль орчин, боловсрол, соёл спорт, аялал жуулчлалын хороо, ИТХ-ын ГХУСАЗСЗ, БОАЖГ, МХГ, ЦГ, Ойн анги хамтран 3-р сарын 27-оос 3-р сарын 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Шалгалтанд Алтанцөгц, Баяннуур, Ногооннуур, Бугат сумдын газар нутагт оршин сууж буй айл өрх, иргэд болон үйл ажиллагаа явуулж байгаа ААНБайгууллагууд, байгалийн нөөц баялаг бүхий газрууд, холбогдох байгууллагууд хамрагдав.
Хяналт, шалгалтын явцад ойгоос зөвшөөрөлгүй түлээний болон хэрэглээний мод огтолсон иргэдэд 2,400,000 төгрөгийн торгууль, 252,000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, 180ш гэрийн хананы мод хийх бургас, 50ш унь мод хийх бургас мод, 1м3 нойтон түлээний мод хурааж улсын орлого болгож ажиллалаа.
Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн С-гийн өргөдлийн мөрөөр аймгийн МХГ-аас хууль бусаар барагшуун бэлдсэн гэх асуудлыг шалгаж сумдад зөвлөмж хүргүүлж ажиллалаа.
Мөн Бугат сумын нутаг Ховд голын хамгаалалтын бүсээс зөвшөөрөлгүй хайрга олборлосон зөрчилд холбогдох байцаагчидтай хамтранч ажиллаж сумын БОХ-ын улсын байцаагчаар захиргааны арга хэмжээ тооцуулан 2 иргэнд 9,600,000 төгрөгийн шийтгэвэр ногдуулсан ба сумын ИТХ-ын болон Засаг даргад зүй бусаар хайрга олборлох асуудлыг таслан зогсоох талаар мэргэжлийн хяналтын газраас зөвлөгөө өгч ажиллалаа.
Алтай, Алтанцөгц, Баяннуур, Буянт, Бугат, Дэлүүн, Улаанхус, Толбо, Цэнгэл, Өлгий сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын салбар зөвлөлийн ажлыг шалгаад, илэрсэн зөрчил, дутагдлын талаар шалган зааварлаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг илүү үр дүнтэй бодитой болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар үүрэг чиглэл, зөвлөгөө өгч ажиллав.
Сумдын салбар зөвлөлүүд бүрэлдэхүүнээ шинэчлэн баталж, 2017 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байна.
2. Зохион байгуулалтын талаар:
ГХУСАЗСЗ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.1 дэх заалтыг хэрэгжүүлэх, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бауыржаны санаачилгаар ард иргэд болон залуучуудад эх оронч сэтгэлгээ төлөвшүүлэх зорилгоор Өлгий хотын "Дружба" ууланд залсан Монгол төрийн Соёмбын нээлт 03 дугаар сарын 18-ны өдөр буюу Монгол Улсын орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 96 жилийн ойн баярын өдөр боллоо.
Монгол төрийн Соёмбын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Прокурорын газар, Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, Хилийн 0165, 0285 дугаар анги, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг байгууллагууд оролцлоо.
ГХУСАЗСЗ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 2,5 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ивээл дор "Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга зам" сэдэвт аймгийн нэгдсэн зөвлөгөөн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 13.30 цагт аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.
Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллагуудын алба хаагчид, тус аймагт үйл ажиллагаа явуулж буй жолооны сургуулиуд, албан журмын даатгагчдын холбоо, иргэдийн төлөөлөл оролцов.
Аймгийн нэгдсэн зөвлөгөөн нь ард иргэдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зам тээврийн осол, зөрчлийг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагч, боловсролын ажилтны хариуцлагыг дээшлүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу аймаг, сум, багийн иргэдийн хурал, засаг дарга нарын эрх үүргийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой зөвлөгөөн болов.
ГХУСАЗСЗ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.15 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран аймгийн төвд цахим тоглоомын үйлчилгээ эрхэлдэг цахим тоглоомын газруудад хамтарсан хяналт шалгалтыг улирал бүр тогтмол хийгдэж байна.
Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ