Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар, Дэлхийн зөн Олон улсын байгууллага, Аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчидтэй хамтран хүүхдийг гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдэх, цахим тоглоомд донтохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Аюулгүй нийгэмд хамтдаа” сэдэвт хүүхдийн жүжгийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 5 хоног тоглолоо.
М.Хурманханы нэрэмжит аймгийн Хөгжимт драмын театрт тоглосон уг жүжгийг Өлгий сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үзүүлэх ажлыг зохион байгуулав.