2020-09-22
596
Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны дарга хатагтай Стефани Бурри Архангай аймагт айлчиллаа. Швейцарын хөгжлийн агентлагийн дарга хатагтай Стефани Бурри айлчлалын үеэр “Бэлчээрийн менежмент ногоон алт” малын эрүүл мэндийн төслийн хэрэгжилттэй танилцан аймаг орон нутгийн удирдлагууд болон аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяртай уулзаж санал солилцлоо. ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр зочдыг хүлээн авч уг төслийн хүрээнд хийгдэх ажлыг орон нутгийн хэмжээнд дэмжиж. Архангайг ногоон хөгжил, ногоон аймаг болгох зорилготой байна гэж хэллээ.