2021-11-21
448
ДҮҮРГИЙН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ДҮН ГАРЧ, АВАРГУУД ТОДОРЛОО
Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний анхан шат буюу Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 2021 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, Спорт хороо, дүүргийн Шатрын холбоо хамтран зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 16 хүн оролцож, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, оюун ухаанаа сорьж, аваргуудаа шалгаруулсан бөгөөд өнөөдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяа Өргөмжлөл, мөнгөн шагнал, дараагийн тэмцээний эрхийн бичгийг гардуулан өгч, амжилт хүслээ.