Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Фото мэдээ


нийт 159

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫГ ТОВЛОН ЗАРЛАЛАА.

2023-11-23 730
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XYII хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 04-05-ны өдөр хуралдуулахаар товлон зарлаж, хэлэлцэх асуудлыг тогтоолоо.

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100,101 ЖИЛ, АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 81 ЖИЛ, НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДРАХ БАЙГУУЛЛАГЫН 30 ЖИЛИЙН ОЙН ХӨТӨЛБӨР

2022-07-08 1092
АРДЫН ХУВЬСГАЛЫН 100,101 ЖИЛ, АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 81 ЖИЛ, НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДРАХ БАЙГУУЛЛАГЫН 30 ЖИЛИЙН ОЙН ХӨТӨЛБӨР

АЙМАГ БАЙГУУЛАГДСАН ТҮҮХЭН ГАЗАРТ ХҮНДЭТГЭЛИЙН ГЭРЭЛТ ХӨШӨӨНИЙ ШАВ ТАВЬАА

2022-03-21 1053
Баянхонгор аймаг нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор байгуулсан гурван аймгийн нэг нь юм. Баянхонгор аймгийн түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан энэхүү ойн ажлын хүрээнд аймгийнхаа Гал голомтоо бадрааж байсан Худаг сүүжийн дэнж хэмээх газарт (Одоогийн Бөмбөгөр сумын нутагт) хүндэтгэл үзүүлж дурсгалын Гэрэлт хөшөө байгуулах хөшөөний шавийг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн 123 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 2022 оны 03 дугаар сарын 17-ний билэгт сайн өдөр тус түүхэн газарт очиж Бөмбөгөр сумын удирдлагууд болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн хамт тавилаа.

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИССООС ХЭЛМЭГДСЭН ИРГЭН Б.БАЯНЖАРГАЛЫН ҮР ХҮҮХДЭД 40,0 САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВОР ОЛГОВ

2022-03-16 1053
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд нөхөн олговор олгох тухай хуулийн дагуу Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Энхбат хэлмэгдсэн иргэн Б.Баянжаргалын үр хүүхдүүдийг хүлээн авч уулзаж, тус бүрийн 8,0 сая төгрөгийн /нийт 40,0 сая/ нөхөн олговрыг холбогдох хувийн дансанд нь шилжүүлсэн батламжийг гардуулав. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор шинээр гарсан журамд заагдсан холбогдох шаардлагын дагуу ах дүү таван хүнд нөхөн олговор олгох шүүхийн шийдвэрийг үндэслэн Баянхонгор аймгийн Цагаатгах комиссоос Заг сумын оршин суугч Баянжаргалын Жамбалзундуй, Баянжаргалын Баасандолгор, Баянхонгор сумын оршин суугч Баянжаргалын Базаррагчаа, Баянжаргалын Оюун, Баянжаргалын Уранчимэг нарт ийнхүү олгож байгаа юм. Балжин овогтой Баянжаргал нь онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор улс төрийн хилс хэргээр шийтгүүлсэн нь тогтоогдсон бөгөөд Монгол улсын дээд шүүхийн коллегийн 1992 оны 08-р сарын 10-ны өдрийн 132 дугаар магадлалаар цагаатгасан байна.

НАДМИДЫН ЖАРГАЛСАЙХАН ТӨРИЙН ДЭЭД АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАГДАВ

2022-03-16 956
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, хувиараа бизнес эрхлэгч Надмидын Жаргалсайханд аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд Алтан гадас одон олгосныг өнөөдөр /2022.03.14/ аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат хүндэтгэлтэйгээр гардуулан баяр хүргэв. Н.Жаргалсайхан нь 22 жилийн хөдөлмөр бүтээлээ худалдаа бизнесийн салбарт зориулж, өнөөдрийн байдлаар 3 хүнийг тогтмол ажлын байраар хангаж яваа манай амжилттай яваа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нэг юм. Танд баяр хүргэе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%