МОНГОЛ УЛСЫН 2014 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

2014-09-01 13:25
МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2013 оны 11 сарын 15 өдөр        Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН 2014 ОНЫ
ТӨСВИЙН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлого, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Монгол Улсын 2014 оны төсвийн тухайхууль тогтоомж
 2.1.Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль1, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль2, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.



2014-09-01 13:25

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд