АЙМГИЙН ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН 2015 ОНЫ ТАЙЛАН

2016-01-04 12:43
  1. Иргэний зөвлөлийн гишүүд бүтэн жилийн хугацаанд ээлжит 4, ээлжит бус 8 нийт 12 удаа хуралдав. Иргэний Зөвлөлийн 2015 оны ажлын төлөвлөгөөг батлав. Төлөвлөгөөнд Цагдаагийн байгууллагын саналыг тусгасан. 2015 оны төсвөө хэлэлцэж баталсан. Хууль зүйн яам, ЦЕГ, Нээлттэй нийгэм форум “ТББ” хамтран Ховд аймагт зохион байгуулсан Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний зөвлөлийн дарга,  гишүүдийн сертификат олгох сургалтад  оролцож Ховд аймгийн Цагдаагийн Газрын үйл ажиллагаатай танилцав.
  2. Цагдаагийн Газрын дарга, удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийж тус Газрын 2014 оны төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, статистик мэдээ, аудитын дүгнэлтийг сонсож дүн шинжилгээ хийсэн. Цагдаагийн Газрын 2014 оны Өлгий сумд тавьсан тайлангийн хуралд оролцож иргэдийн санал, гомдлыг сонсов. Мөн тус тайлангийн хурлаар цагдаагийн алба хаагч нартай хамт хөдөө орон нутагт Бугат, Буянт, Алтай, Сагсай, Улаанхус, Цэнгэл, Дэлүүн, Ногооннуур сумдад ажиллав. Мөн Иргэд, Цагдаагийн байгууллагын болон Иргэний Зөвлөлийн асуудлаар аймгийн ИТХ, Цагдаагийн төв байгууллагын дарга, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тус тус санал зөвлөмж хүргүүлж байгаа. Цагдаагийн Газрын болон тасаг хэсгийн алба хаагч нарын сургалт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник технологи нэвтрүүлэх, ашиглах, иргэд, ААНБ-аас  гаргасан гэмт хэрэг, зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч хуульд заасан хугацаанд шалгах, шийдвэрлэх, алба хаагч ажилтны сахилга, ёс зүйн зөрчил, иргэний зөрчигдсөн эрхийг хангах үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлтэй танилцаж холбогдох байгууллагуудад санал, зөвлөмж хүргүүлж байна. Мөн Цагдаагийн байгууллагуудын баруун бүсийн уулзалт, зөвлөгөөнд оролцов. Зөвлөлийн гишүүд иргэдээс ирсэн гомдлын мөрөөр Цагдаагийн Газрын дарга, Дэмжлэг үзүүлэх тасгийн даргатай хамтран зарим цагдаагийн алба хаагч нарын ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийж, мөн бусад асуудлуудаар хуралдаж хэлэлцэж, Замын Цагдаагийн тасгийн алба хаагч нарт сургалт явуулж алба хаагч нарт зөвлөгөө өгсөн. Засаг даргын болон нутгийн захиргааны байгууллагаас зохион байгуулах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дэмжин хамтран ажиллаж байна.Тус чиглэлээр Цагдаагийн байгууллагын болон Иргэний Зөвлөлийн үйл ажиллагаа, түүний онцлогийг иргэдэд сурталчлах үүднээс ОНХМХ-үүдээр мэдээлэл өгч байна. Иргэний Зөвлөл бүтэн жилийн хугацаанд 25 хүнийг хүлээн авч өөрсдийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч танилцуулж, санал хүсэлт, мэдээлэл хүлээн авсан. Ирсэн санал хүсэлт:

АЙМГИЙН ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ


2016-01-04 12:43


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд