АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2017-11-29 16:34
2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 10:00 цагт аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл хуралдаж, 12 дугаар сарын хийх ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцэж, төлөвлөгөөнд хэд хэдэн асуудлыг тусгахаар олонхийн саналаар шийдвэрлэв.
Үүнд:
1. Аймгийн Цагдаагийн газрын тайланг сонсох 11-р сарын байдлаар
2. Иргэний зөвлөлийн 2018 оны хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах
3. Иргэний зөввлөлийн 2018 оны төсвийг аймгийн 2018 оны төсөвт тусгах талаар аймгийн Засаг даргад албан бичиг хүргүүлэх
4. Санал гомдлын хайрцаг байршуулах
5. Санал, гомдол авах утастай болох
6. III улирлын Цагдаагийн алба хаагч, ажилтны гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, сахилга, ёс зүйн зөрчилд гаргасан статистик мэдээллийг авч, дүн шинжилгээ хийх.
7. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд, урьдчилан сэргийлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөнд санал өгөх


2017-11-29 16:34

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд