"МАЛЫН ХУЛГАЙГҮЙ БАЯН-ӨЛГИЙ" СЭДЭВТ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-02-21 10:07
Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1,6 дахь заалтыг хэрэгжүүлэх, аймгийн нутаг дэвсгэрт гарч байгаа малын хулгайн зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, малын хулгайн гэмт хэргийг цаг алдалгүй илрүүлэн шийдвэрлэхэд хууль хяналтын байгууллага, сумын удирдлагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагт Хилийн 3 дугаар застав /Улаанбайшинт/-т “Малын хулгайгүй Баян-Өлгий” сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнд Хилийн 0285, 0165 дугаар ангиуд, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХэлтэс, Прокурорын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Хилийн 0285 дугаар ангийн заставын дарга нар болон Ногооннуур, Улаанхус сумын ИТХ-ын дарга, Засаг дарга тус сумдын бүх багийн засаг дарга нар, хилийн зурваст нутаглаж байгаа ард иргэдийн төлөөлөл оролцлоо. 

Зөвлөгөөнд оролцогчид сумынхаа нутаг дэвсгэрт гарч байгаа малын хулгайн зөрчлийг таслан зогсоох, малын хулгайн гэмт хэргийг цаг алдалгүй илрүүлэн шийдвэрлэхэд хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах талаар харилцан санал солилцож, гаргасан саналын дагуу санамж бичиг боловсруулж баталгаажууллаа. 

2017-02-21 10:07


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд