“ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ 2018” АЯНЫ НЭЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-06-21 10:39
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулах, орон нутгийн авто замын чиглэлд гарч байгаа зам тээврийн хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2018” аяны нээлтийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Аяны нээлтэнд аймгийн Засаг даргын тамгын газар, Авто тээврийн үндэсний төв, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Албан журмын даатгагчдын холбооны эрх бүхий албан тушаалтнууд оролцов.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, зам тээврийн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь төрийн болон төрийн бус байгууллага, иргэн бүрийн үүрэг юм.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, бие биендээ хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг УРИАЛЖ байна.

2018-06-21 10:39


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд